Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн "Оюутны нэг өдөр" өдөрлөгийг оюутны зөвлөлөөс амжилттай зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд сургуулийн удирдлага багш болон үйлчлэгч, жолооч, мужаан зэрэг бүх ажилтнууд оролцсон нь онцлог байлаа. Багш ажилтнуудад харилцааны хичээлийг оёмол бүтээгдэхүүний оёдолчин 1б ангийн суралцагч Х.Амирлан, бие хамгаалах урлагийн хичээлийг оёмол бүтээгдэхүүний оёдолчин 1б ангийн суралцагч О.Өнөрзаяа болон өгөгдлийн сангийн оператор 2б ангийн суралцагч П.Тэмүүлэн, бүжгийн хичээлийг зочид буудал жуулчны баазын үйлчилгээний ажилтан 2а ангийн суралцагч Г.Цэрэнханд нар тус тус зааж бие биенээсээ суралцаж хөгжиж нэгэн өдрийг үр дүнтэй өнгөрүүллээ
Сургуулийн нийт багш ажилтнууд болон оюутан суралцагчиддаа идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье