Мэдээ

“Мэргэжил бүхэн сайхан“ нээлттэй өдөрлөг

5 сарын 05, 2022

БШУЯ, БЕГазраас санаачлан Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт ПК, МСҮТ-ийн “Нээлттэй өдөрлөг” зохион байглуулах чиглэлийн дагуу "Ражив Гандийн нэрэмжит" ҮУПК нь "Миний мэргэжил сайхан' Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.

- Энэ үйл ажиллагааны хүрээнд ЕБ сургуулийн суралцагчдад сургуулиа танилцуулах, ажил олгогч болон төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах, асран хамгаалагч суралцагчдын хамтарсан нээлттэй өдөрлөг хийх, мэргэжлийн сурталчилгаа, танилцуулга хийх зэрэг үйл ажиллагааг явагдаж байна.

- Мөн энэхүү өдөрлөгт МХҮАҮТ/Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим/-ын “Бизнес эмэгтэйчүүдийн уулзалт” болж манай сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

- Сургуулийн 23 мэргэжлийн суралцагчид өөрсдийн сурсан мэдсэн зүйлээр бүтээлийн үзэсгэлэн, тайлан гаргаж, шоу үзүүлбэр үзүүлэв.

- Өнөөдрийн үйл ажиллагаанд 26 аж ахуй нэгж байгууллагын 71 төлөөлөгч оролцож сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан суралцагчидтай уулзсан. Ажил олгогчдын төлөөлөл сургууль дээр ажиллаж мэргэжлээрээ ажиллах сонирхолтой суралцагчтай уулзаж өөрсдийн ажлын онцлогыг танилцуулж, бүртгэх үйл ажиллагаа явагдав.

- Сургуулийн хаврын элсэлтийн үйл ажиллагаа эхэлж ЕБС-ын суралцагчдыг сонирхсон мэргэжлийн талаар тайлбарлаж, бүртгэл хийлээ.

-  Өнөөдөр ЕБ-ын 102-р сургуулийн багшийн төлөөлөл 54 суралцагчийн хамт ирж сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

- Сургуулийн гадна талбайд 3 асар засаж суралцагчдын бүтээлийн үзэсгэлэнг гаргасан. Хувцас дизайн, үсчин, гоо заслын мэргэжлүүдийн үзүүлбэрийг тус тус үзүүлэв.

-Мэргэжлийн ангиудыг төлөөлөл мэргэжлийн хувцастайгаа жагсаж, 50 суралцагч “Флаш моби” хийж үзүүлэв.

- Шинэ мянганы үйл хэргийг дархлах шилдэг залуусын эрдмийн гэрэлт өргөө маань бүх цаг үед инновацлаг мэргэжилтэнг тасралтгүй бэлтгэж Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа төдийгүй дэлхийд дуурсагдах шилдэг мэргэжилтнийг бэлтгэн гаргах болно.

Сургуулийн маань түүхийн хүрд тасралтгүй эргэж, эрдмийн их ариун үйлс дэлгэрч, гэгээн алдар нь мөнхөд бадраг

Pas.mn</div><br><br>
	          	<div class=