Мэдээ

“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-ХӨГЖИЛ-ОРОЛЦОО“ аян зохион байгуулагдаж байна.

4 сарын 02, 2022

"ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-ХӨГЖИЛ-ОРОЛЦОО" аян 03 сарын 01-нээс 05 сарын 31-ний хооронд зохион байгуулагдаж байна. Уг аяны хүрээнд

1. "ЭРГҮҮЛ-ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ"-ийн эргүүл хуваарийн дагуу гарч эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлж, сургуулийн орчин тойрноор эргүүл хийх, үе тэнгийн дээрэлхэх явдлыг таслан зогсоох, хүүхдэдээ тавих анхаарал халамжийг сайжруулах зорилгоор хамтран ажиллаж байна.

2. " ЖИЖҮҮР АНГИ" - Сургуулийн орчинд оюутан суралцагчдын дэг журам, сахилга бат, ёс зүйг дээшлүүлэх, цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт, төлөвшил оролцоог нэмэгдүүлэх, суралцагчдад баруун гарын дүрмийг баримтлуулах, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн манлайлал үлгэр дуурайлыг үзүүлэх, харилцан бие биедээ эерэгээр нөлөөлөн суралцуулах зорилгоор өглөө өдөр гэсэн 2 ээлжээр ангиуд жижүүрлэн ажиллаж байна.

Pas.mn