Мэдээ

танилцах аялал хичээл зохион байгуулагдлаа

4 сарын 02, 2022

ЗБЖБҮА мэргэжлийн ангийн оюутнууд “Шангри Ла ” сүлжээ зочид буудалтай танилцах аялал хичээл зохион байгуулагдлаа

Зочид буудал жуулчны баазын үйлчилгээний ажилтан мэргэжлийн ангийн суралцагчдыг үйлдвэрлэлийн орчинтой танилцуулан, салбарын сүүлийн үеийн дэвшилтэт технолигид суралцуулах, тэдний мэргэжлийн хүсэл сонирхол, идэвхийг өрнүүлэх зорилгоор Шангри Ла зочид буудалтай танилцах аялал хичээл 2022.03.31 ны өдөр зохион байгуулагдлаа. Уг хичээлд ЗБЖБҮА мэргэжлийн 54 суралцагч хамрагдаж сүлжээ зочид буудлын үйл ажиллагаа, зочин хүлээн авах албаны үйл ажиллагаатай,өрөө үйлчилгээний үйл ажиллагаа, хаалгачийн ажил үүрэг, консержийн ажил үүрэгтэй танилцлаа.

Сургуулийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Шангри Ла зочид буудлын удирдлага болон, ҮУПК-ын Аялал жуулчлалын мэргэжлийн 2017 оны төгсөгч менежер Д.Гантулгадаа талархсанаа илэрхийлье

Pas.mn