Мэдээ

“ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЬЕ” сургалт зохион байгуулагдлаа

3 сарын 01, 2022

“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-ХӨГЖИЛ-ОРОЛЦОО”аяны хүрээнд “ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЬЕ” сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, хяналтын прокурор П.Итгэл, Цагдаагийн Ерөнхий Газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн сэтгэл зүйч Б.Сумъяасүрэн тус сургуулийн нийгмийн ажилтан В.Гэрэлцэцэг, Б.Түвшинжаргал нар хамтран “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” талаар мэдээ мэдээлэл олгох сургалт зохион байгуулж, Авто машины засварчин 1а, 2а, Цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилтан 2а ангиудын 74 суралцагчийг хамрууллаа.

Хамтран ажилласан байгууллагууд суралцагчиддаа баярлалаа.

Pas.mn