Мэдээ

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

2 сарын 25, 2022

МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, Нийгмийн Харилцааны дээд сургуультай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж захирлууд гарын үсэг зурж баталгаажууллаа. Багш, ажилтнуудыг бакалавр болон магистрын хөтөлбөрт суралцуулах, ур чадвараа дээшлүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлууд болон ном сурах бичиг хамтран бүтээх, харилцан туршлага судлах, оюутан суралцагчдыг үйлдвэрлэлийн болон мэргэшүүлэх дадлага хийлгэх, дэвшин суралцах, ур чадвар эзэмшүүлэх болон мэргэжлийн хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах зэрэг олон талт ажлын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.

Pas.mn