Сургалт

Цахим материал боловсруулах, бэлтгэх төв

Дэлхийн сургалтын тогтолцоонд цахим, онлайнаар суралцах хэлбэр нь хөгжсөөр 2019 оноос дэлхий нийтээр Ковид-19 цар тахалд нэрвэгдэж, ажил, сургалт гээд хүний үйл ажиллагаа цахимд бүрэн шилжиж байна. Цаашид бид цахим сургалтыг улам боловсронгуй, нээлттэй, үр дүнтэй зохион байгуулахын тулд ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ-ийг байгуулан багш, суралцагчдад онлайн орчинг бүрэн бүрдүүлж ажиллуулахаар зорьж байна.

ҮУПК нь 2020 онд "Цахим сургуулийн систем" (http://www.hicheel.pas.mn)-ийг нэвтрүүлсэн. Уг систем нь томоохон өргөн цар хүрээ боломжийг хамарсан систем болсон ба 2021 онд Цахим сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, багшийн цахим орчинд ажиллах чадавхыг нэмэгдүүлэх “Цахим сургалтын төв”-ийг байгуулах шаардлага урган гарч байгаатай уялдсан юм.

Цар тахлын нөхцөл байдлын үед цахим сургалт маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Цахим сургалтын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлж сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдад зориулсан цахим хичээл хэрэглэгдэхүүн бэлтгэх нөхцөлөөр хангаж, ҮУПК-н багш, суралцагчид, сургалтын чанар, цахим сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой

Танхимын сургалт завсардсан цар тахлын энэ үед цахим сургалт, цахим сургалтын хэрэглэгдэхүүн, зайн сургалт нь нэн чухал  байгаа төдийгүй цаашид ч бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болох тодорхой.

Тиймээс, цахим сургалтын төв нь цахим сургалтын хэлбэрийг хөгжүүлэхэд түлхэц болж, ажлын байран дээрээ хөгжих боломжийг олгох  нэн чухал дэд бүтэц нь болно гэдэгт итгэлтэй байна.

сургалтын төвийн нөөц:

www.hicheel.pas.mn -сургалт удирдлагын систем

www.pas.mn -ҮУПК үйл ажиллагааны вэб сайт

www.elselt.pas.mn -элсэлтийн вэб сайт

https://www.facebook.com/rajivgandhicolleges -ҮУПК үйл ажиллагааны Facebook page

​​​​​​Pas.mn

Pas.mn