Мэдээ

“Энэтхэг орон, ирээдүйн хөгжил” уулзалт семинар боллоо.

1 сарын 14, 2022

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж, БНЭУ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Энэтхэг орон, ирээдүйн хөгжил” уулзалт семинар боллоо.

БНЭУ-ын тусгаар тогтносны 75 жилийн ойд зориулсан “Энэтхэг орон, ирээдүйн хөгжил” уулзалт семинарт БНЭУ-ын Элчин сайдын яамны Захиргааны ажилтан А.Очирбат, маркетингийн мэргэжилтэн Х.Идэрхангай, Техникийн ажилтан Хүрэлбаатар, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн захирал Д.Буяндэлгэр, БНЭУ-д мэргэжил дээшлүүлсэн багш нар болон сургуулийн багш ажилтнууд оролцлоо.

Уулзалтын үеэр БНЭУ-ын Bhubaneswar СTТС Олон улсын сургуульд 3 сар суралцаж мэргэжил дээшлүүлсэн багш нараас Мехатроникийн багш П.Чулуунбат “Төсөл хөтөлбөр хэрэгжилт, үр дүн”, Э.Оюунчимэг “Энэтхэг улсад зохион байгуулагдсан сургалтууд, Энэтхэг орноор аялан суралцах боломжууд”, Н.Ганболд “Энэтхэг улсын багш, инженер техникийн ажилтнууд Монгол улсад ирж ажилласан нь ” сэдвүүдээр танилцуулга хийлээ.

Уулзалтад ирж оролцсон зочид төлөөлөгчиддөө баярлалаа.

Хоёр орны хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлэх болтугай.

Pas.mn