ЭЛСЭГЧ ТАНД

Түр сургалт

  1. Хилийн 0101-р ангийн захиалгаар ажлын байранд чадавхижуулах сургалтыг 3 үе шаттайгаар тус бүр 14 хоногийн хугацаатай зохион байгуулсан. Үүнд:
    1. График дизайнч мэргэжил – 5
    2. Тогооч мэргэжил – 4
    3. Бэлэг дурсгалын зүйл урлаач мэргэжил – 3
    4. Гоо засалч мэргэжил – 6
    5. Үсчин мэргэжил – 6        Нийт 24 албан хаагчдыг захиалгат сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээ олгосон.
  2. Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн 5 албан хаагчид Тогооч мэргэжлээр ажлын байран дахь чадавхижуулах 14 хоногийн захиалгат сургалтыг явуулж, гэрчилгээжүүлсэн.
  3. Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн офицер, албан хаагч 2 хүнд гагнуурын, 2 хүнд цахилгаанчин мэргэжлээр ур чадвар эзэмшүүлэх 45 хоногийн сургалтыг зохион байгуулж, чадамжийн гэрчилгээ олгосон.
  4. Хил хамгаалах ерөнхий газрын захиалгат сургалтыг Бэлэг дурсгалын зүйл урлаач мэргэжлээр 15 албан хаагчдад 14 хоногийн хугацаатай зохион байгуулж, гэрчилгээжүүлсэн.
  5. Хилийн 0257-р ангийн 1 албан хаагч 2019 оны 03 дугаар сарын 11-нээс 28 хоногийн хугацаатай цахилгаанчин мэргэжлээр суралцаж, чадамжийн гэрчилгээ олгосон.
  6. Тэсо корпорацийн захиалгаар дараах түр сургалтуудыг зохион байгуулсан. Үүнд:
    1. Мехатроник мэргэжил – 5
    2. Автомашиы механик мэргэжил – 15 ажилтанд давтан мэргэшүүлэх сургалтыг явуулсан.
  7. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын туслах ажилтан мэргэжлээр 4 иргэнд 14 хоногийн сургалт явуулж, гэрчилгээжүүлсэн.
  8. Үнэт эдлэлийн дархан мэргэжлээр 2, оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр 2, автомашин засварчин мэргэжлээр 2 иргэнд 14 хоногийн сургалт явуулж, чадамжийн гэрчилгээ олгосон.
  9. Хил хамгаалах ерөнхий газрын хүсэлтийн дагуу ажлын байранд чадавхижуулах сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Үүнд:
    1. Гоо засалч мэргэжил (2019.11.04 – 2019.11.15) – 7
    2. Бэлэг дурсгалын зүйл урлаач мэргэжил (2019.11.04 – 2019.11.20) – 8    Нийт 2 мэргэжлийн түр сургалтаар 15 ажилтанд чадамжийн гэрчилгээ олгосон.
  10. Үнэт эдлэлийн дархан мэргэжлээр 11 сарын 20-ны өдрөөс эхлэн 5 хүн хувиараа суралцаж байна.
  11. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуулийн хүсэлтийн дагуу 10 цэрэгт тогооч мэргэжлээр түр сургалтыг 14 хоногийн хугацаатайгаар хичээллүүлсэн.