Мэдээ

2021 оны шилдэг оюутан, суралцагчдын шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

1 сарын 02, 2022

2021 оны шилдэг оюутан, суралцагчдын шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

Мэргэжлийн ур чадварыг эзэмшин, суралцах хугацаандаа төгс чадамжтай суралцаж, урлаг спортын өндөр амжилт гаргасан, ажиллах боломжоо нээн илрүүлэн, олон нийтийн үйл ажиллагаанд санаачлагатай оролцож сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж амжилттай суралцсан суралцагчдыг шагнаж урамшуулав. Үүнд:

Оны шилдэг оюутнаар Гоо засалч 3а ангийн суралцагч Ц.Хулан

Манлайлагч суралцагчаар Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан 1а ангийн суралцагч Эрдэнэцогт Бямбацогт, Гагнуурчин 2б ангийн суралцагч Ж.Өсөх-Ирээдүй, Тэргүүний суралцагчаар Төлбөр тооцоо, цалин хөлсний нягтлан бодогч 1а ангийн суралцагч Г.Угтахбаяр, Захирлын нэрэмжит шагналтан- Цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилтан 3а Ганзориг Дөлгөөнбаяр нар шалгарсан бөгөөд Монголын сурагчийн холбооны шагналаар дараах суралцагчид шагнагдлаа.

Оны шилдэг сурагч алтан медаль - Өгөгдлийн сангийн оператор 2б ангийн суралцагч Энхтуяа Тэмүүлэн, Оны тэргүүний сурагч алтан медалиар Гоо засал 3а ангийн суралцагч Цасанчихэр Хичээнгүй, Спортлог сурагч алтан медалиар Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан 1а ангийн Буяннэмэх Мишээл, Оюунлаг сурагч алтан медаль- Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан 2а ангийн суралцагч Гансүх Энхжин, Авьяаслаг сурагч алтан медалиар Бэлэг дурсгал 2а ангийн суралцагч Ерөөлт Анужин, “Эрдэм оюу” алтан медалиар Тогооч 3а ангийн суралцагч Цогтбаатар Тэмүүлэн, Шилдэг төгсөгчөөр Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 3а ангийн суралцагч Цэцэгдэмбэрэл Болортуяа нар тус тус шалгарлаа.

Та нартаа халуун баяр хүргэе.

Pas.mn