Мэдээ

2021 оны шилдэг багш ажилтнуудын шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

1 сарын 01, 2022

Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн 2021 оны шилдэг багш ажилтнуудын шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

Сургуулийн сургалтын бодлогын хэрэгжилтийг хангаж, чадамжид суурилсан сургалтын тогтолцоог бэхжүүлэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний шинэчлэл, магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаанд үр бүтээлтэй оролцон, багш, суралцагчийн ур чадварыг сайжруулж, инноваци, бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх олон талт үйл ажиллагаа, сургуулийн сургалтын орчинг сайжруулахад үр бүтээлтэйгээр манлайлан ажилласан багш ажилтныг шалгаруулан шагнаж урамшууллаа.

Шилдэг ажилтнаар Сургалтын арга зүйч И.Оюунчимэг,

Оны шилдэг багшаар Нийгмийн багш Б.Батсүрэн,

Оны шилдэг бүтээлч багшаар Гагнуурын багш Н.Батболд ,

Оны шилдэг мэргэжлийн ур чадвартай багшаар С.Цэнд-Аюуш,

Оны шилдэг ажилчнаар үйлчлэгч Ю.Ундраа,

Оны шилдэг хамт олноор Үйлдвэрлэл үйлчилгээний тэнхимийн хамт олон тус тус шалгарлаа.

Та нартаа халуун баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.

Pas.mn