Мэдээ

“СПОРТЫН НААДАМ” Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

12 сарын 01, 2021

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын улсын аварга шалгаруулах “СПОРТЫН НААДАМ” 2021 оны 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Спортын бага наадмын волейбол, шатар, бадминтоны тэмцээнд анх удаа болон өмнөх амжилтуудаа бататган оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе. Дартсын тэмцээнд баг тамирчдад үлгэр жишээ үзүүлэн 1-р байр Алтан медалийн эзэн болсон Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-ийн захирал Д.Буяндэлгэр танд баяр хүргэе. Амжилтын буухиа тасрахгүй, салбарын бүхий л төрлийн уралдаан тэмцээнд мэргэжлийн ур чадвараа үзүүлэн оролцож байгаа багш ажилтнуудын төлөөлөл болж улсын аврага шалгаруулах тэмцээний волейболын төрөлд оролцсон эмэгтэй багийн ахлагч спортын мастер Ч.Ариунтуяа Хэнтий ПК-ийн хүндэтгэлийн медалиар шагнагдлаа. Дараагийн олон амжилт бүтээлийг гаргах хүсэл эрмэлзлээр дүүрэн ирсэн баг тамирчид, залуу багш ажилтнууд та бүхэнд дахин баяр хүргэж, амжилт хүсье. Хамт олноо өргөн бүрэлдэхүүнтэйгээр улсын уралдаанд дэмжин оролцуулсан сургуулийн захиргаандаа баярлалаа.

Баг тамирчдыг үргэлж дэмжсэн нийт хамт олондоо баярлалаа.

Pas.mn