Мэдээ

АЭРО МОНГОЛИА” – УУЛЗАЛТ ХИЧЭЭЛ “-д хамрагдлаа.

11 сарын 16, 2021

АХҮА мэргэжлийн ангийн оюутнууд “ АЭРО МОНГОЛИА” – УУЛЗАЛТ ХИЧЭЭЛ “-д хамрагдлаа.

Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан мэргэжлийн ангийн оюутнуудыг төлөвшүүлэх , цагийг зөв зохистой өнгөрүүлэх , мэргэжилдээ хандах хандлагыг дээшлүүлэх зорилгоор уулзалт хичээл 2021.11.12 ны өдөр зохион байгуулагдаж Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан мэргэжлийн 24 оюутан хамрагдлаа.

Уулзалт хичээлд БНСУ-ын Кён Ин эмэгтэйчүүдийн сургуулийн Монгол дах төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Ганцолмон, “ Аэро Монголиа “ компаний Агаарын Хөлгийн багш, ахлах үйлчлэгч, Аэромонголиа авиа компаний аюулгүй байдлын аудитор Д.Зориг, агаарын хөлгийн ахлах үйлчлэгч Б.Үүрийнтуяа нар оролцсон бөгөөд мэдлэг туршлагаа хуваалцсан , заавар зөвлөмж өгсөн үр өгөөжтэй сайхан уулзалт хичээл болж өндөрлөлөө.

Хамтран ажилласан БНСУ-ын Кён Ин эмэгтэйчүүдийн сургуулийн Монгол дах төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Ганцолмон, “ Аэро Монголиа “ компаний Агаарын Хөлгийн багш, ахлах үйлчлэгч, Аэромонголиа авиа компаний аюулгүй байдлын аудитор Д.Зориг, агаарын хөлгийн ахлах үйлчлэгч Б.Үүрийнтуяа нартаа талархсанаа илэрхийлье.

Pas.mn