Мэдээ

ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

11 сарын 15, 2021

Өмнөговь аймгийн Политехник Коллежийн удирдлага, багш, ажилтнууд тус сургуулийн сургалтын орчин, сургалтын үйл ажиллагаа, суралцагчдын бүтээлтэй танилцлаа.

Тус коллеж нь Мэргэжлийн боловсрол олгох сургалт 2,5 жилийн 12 мэргэжил, 1 жилийн 5 мэргэжил, техникийн боловсролын 1,5 жил 3 жилийн 3 мэргэжлээр элсэлт авч, сургалтын үйл ажиллагаа явуулдаг, цаашид туршлага солилцон хамтран ажиллахаар боллоо. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, бүс нутгийн ажил олгогчийн эрэлтийг хангах, шинэ техник, технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ҮУПК-ийг зорин ирж бидний үйл ажиллагаатай танилцсан та бүхэнд ажлын амжилт хүсье.

Pas.mn