Мэдээ

“Цой-2021” уран сийлбэрийн үзэсгэлэнд оролцлоо.

11 сарын 03, 2021

Монгол улсын ардын зураач, БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Чуваамэдийн нэрэмжит “Цой-2021” уран сийлбэрийн үзэсгэлэнгийн нээлтэд Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-ийн төлөөлөгчид оролцлоо.

Үзэсгэлэнд Монголын орчин цагийн шилдэг сийлбэрчдийн 50 гаруй бүтээлүүд тавигдсан байх бөгөөд Л.Чуваамэдийн нэрэмжит “Шилдэг уран сийлбэрчин” шагналыг олгодог болж байгаагаараа энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог болжээ. Мөн Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн төгсөгчид нийт уран бүтээлчдийн 50 гаруй хувийг эзэлж байсан нь тус сургуулийн бахархалт мөч байлаа. Уран сийлбэрийн анхны төгсөгчдийн төлөөлөл, үе үеийн төгсөгчдөөрөө гангарсан уран бүтээлийн үзэсгэлэнд оролцохдоо тус сургуулийн анхны багш нарын нэг болох нэрт сийлбэрчин Л.Чуваамэд агсаны хүү Ч.Чинбатад суралцагчдын бүтээлийн дээжээс бэлэг болгон гардууллаа.

Та бүхний уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Pas.mn