Мэдээ

удирдах зөвлөлийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

10 сарын 29, 2021

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн удирдах зөвлөлийн хурал боллоо.

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн удирдах зөвлөлийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

Тус сургуулийн удирдах зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Үүнд:

1. Д.Буяндэлгэр -ҮУПК-ийн захирал

2. Ч.Цэвэгдорж - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга

3. Б.Нарандолгор - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

4. И.Баатархүү - Нийслэлийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга

5. Ц.Отгончимэг - Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга

6. С.Ганбаатар - Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал

7. С.Жаргалсайхан - Нийслэл Улаанбатар хотын үйлдвэрчиний эвлэлүүдийн холбооны дарга

8. Ц.Цогзолмаа - Монголын үсчин, гоо сайханчдын холбооны тэргүүн

9. Б.Батсүрэн – ҮУПК-ийн түүх, нийгмийн багш

10. Ц.Батмөнх – ҮУПК-ийн “Чимэглэх урлаг” мэргэжлийн 2-р ангийн суралцагч.

Хурлаар сургуулийн үйл ажиллагаа, цаашдын зорилго, зорилтын хэрэгжилтийг хангах талаар хэлэлцэн баталлаа. Мөн энэ үеэр сургуулийн одоогийн нөхцөл байдал, сургалтын явц, багш суралцагчдын бүтээл болон анги танхим, дадлагын газруудтай танилцаж, санал солилцсон.

Удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулсан сургуулийн удирдлага, хамт олондоо баяр хүргэе.

Pas.mn