Мэдээ

МБС-ЫН САЛБАРЫН “ИННОВАЦИ ШИНГЭСЭН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

9 сарын 28, 2021

МБС-ЫН САЛБАРЫН “ИННОВАЦИ ШИНГЭСЭН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус уралдаанд МБС-ын 13 сургалтын байгууллага 33 бүтээлээр оролцсоноос эхний шатны шалгаруулалтаас 19 багшийн бүтээл шалгарч, эцсийн шалгаруулалтад орсон байна.

Оролцогчдын илтгэх ур чадвар, баг бүрдүүлэлт, бүтээлд инноваци шингэсэн болон асуудлыг шийдвэрлэж зах зээлд нэвтрүүлэх боломж бүрдүүлсэн байдал зэрэг үндсэн шалгуураар шалгаруулахад "ААНБ-тай хамтран Шилдэг технологи шингэсэн бүтээл” номинацийн төрөлд манай сургуулийн хүүхэлдэйн урлалын багш С.Энхсаруул “Баатар” бүтээлээр, "Багш, суралцагчийн ур чадварыг хөгжүүлсэн бүтээл” номинацийн төрөлд электроникийн багш Н.Ганболд, П.Чулуунбат нар “LED телевизор ба электрон цаг” бүтээлээр тус тус шалгарсан байна.

Багш нартаа халуун баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье

Pas.mn