Гадаад

Солонгос улсын Кён ин эмэгтэйчүүдийн их сургууль

Солонгос улсын Кён ин  эмэгтэйчүүдийн их сургуультай  шинэчлэсэн гэрээг 2016 оны 11 сарын 2 ны өдөр болон 2017, 2018, 2019 онуудад шинэчлэн байгуулсан бөгөөд гэрээний дагуу Кён ин  эмэгтэйчүүдийн их сургуульд оюутан сурагчидыг 6 сарын сургалтанд  хамруулж  байна.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж болон БНСУ-ын Кён ин Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээний дагуу Оюутан солилцоогоор жил бүр  оюутан сурагчдийг Кён ин Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Гоо засалчийн ангид сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлгээр 6 сар суралцаж байгаа бөгөөд одоогоор 6 оюутан хамрагдаад байна.

БНСУ -д 2019 оны 1-р сард мэргэжил дээшлүүлэх сургалтанд Үсчин гоо сайхан, мэдээлэл технологийн 6 багш хамрагдсан ба мөн оны зун 7 багш туршлага судлав. Мэргэжлийн боловсролын салбартаа Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан бэлтгэх тусгай захиалгат сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюутан сурагчдийг 1+1 хөтөлбөрт хамруулан 16 оюутан суралцаж байна. Цаашид 2020 онд Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан бэлтгэх  хөтөлбөрийн хүрээнд 20 оюутан суралцагчдийг хамруулахаар ажиллаж байна.





Хамтын ажиллагаа