Мэдээ

РГНҮУК 2019-2020 оны сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

9 сарын 01, 2019

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж квотоор 965 хүүхэд элсүүлэхээс 894 шалгаруулан авч 92,6 хувьтайгаар 2019-2020 оны сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Сургуулийн түүхэн амжилт, багшлах боловсон хүчин, сургалтын тоног төхөөрөмж, сургалтын бодлого, хөтөлбөрийн шинэчлэл, магадлан итгэмжлэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааг дагаад суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
БНСУ-тай хамтарсан 1+1 хөтөлбөрийн хүрээнд Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан мэргэжлээр хоёр дахь жилдээ 18 оюутан элссэнээс гадна Тогооч + хоолны технологич мэргэжлийн хосолсон анги нээгдлээ.
Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, сургуулийн орчин, анги танхим, сургалтын тоног төхөөрөмжтэй танилцав.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад олгодог 100,0 мянган төгрөгийн тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж 200,0 мянган төгрөг болгон 2020 оны төсвийн төсөлд суулгаж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ.

Pas.mn