Гадаад

Япон улсын ТОВА-ын Их Сургууль/зүүн азийн их сургууль/

Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын харилцаа, сэтгэл судлал, эрүүл ахуй, спорт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийтийн хоол, урлаг дизайн, гоо сайхны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг Японы томоохон сургуулиудын нэг ТОВА-ын Их Сургуулийн Урлаг дизайны тэнхимийн профессор Ючиро Кавано, туслах профессор Дале Стиил нар манай сургуульд 3 хоногийн хугацаатай айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд

  • Сургуулийн удирдлагатай уулзах, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох
  • Сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчинтай танилцах
  • Урлагийн мэргэжлийн ангийн суралцагчидтай уулзаж ярилцах
  • Оюутан солилцох зэрэг ажлууд хийгдсэн.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн хамтран ажилладаг гадаадын сургуулиудын нэг Япон Улсын Зүүн Азийн их Сургуулийн урлалын багш Дайл стийл /Dale Steele/ Үйлдвэрлэлийн график дизайны 1а ангид модон барлах урлалын сургалтыг үнэ төлбөргүй явуулав. Сургалт 6 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.





Хамтын ажиллагаа