Мэдээ

ЗБЖБҮА1а ангийн оюутнуудыг “Бэст Вестерн Премьер Туушин Зочид Буудал ”-тай танилцах аялал хичээлийг зохион байгууллаа.

11 сарын 10, 2019

Зочид буудал жуулчны баазын үйлчилгээний ажилтан мэргэжлийн ангийн суралцагчдыг үйлдвэрлэлийн орчинтой танилцуулан, салбарын сүүлийн үеийн дэвшилтэт технолигид суралцуулах, тэдний мэргэжлийн хүсэл сонирхол, идэвхийг өрнүүлэх зорилгоор 2019 оны 11 дугаар сарын 09-ний өдөр ЗБЖБҮА1а ангийн оюутнуудыг “Бэст Вестерн Премьер Туушин Зочид Буудал ”-тай танилцах аялал хичээлийг зохион байгууллаа.

Энэхүү аялал хичээлийн хүрээнд суралцагчид зочид буудлын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлтэй танилцахын зэрэгцээ менежер Ганзаяа өөрийн зочид буудлын ажлын байранд тавигддаг шаардлага болон ажлын сонгон шалгаруулалтанд хэрхэн оролцох талаар суралцагчдад сургалт, зөвлөмж өгөв. Сургалтын үеэр суралцагчид сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

Pas.mn