Мэдээ

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

4 сарын 11, 2021

Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайд И.Бродский, ҮУПК-ийн захирал Д.Буяндэлгэр нар уулзалт хийн сургуулийнхаа хамтын ажиллагааг бий болгох талаар ярилцлаа. Монгол - Чехийн Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар дахь уламжлалт харилцааг орчин үеийн агуулгаар нь баяжуулан хөгжүүлэх боломж, нөхцлийг эрэлхийлсэн сайхан уулзалт боллоо. БНЧУ-тай хамтран ажиллах гүүрийг бий болгож, дэмжин тусалж байгаа Чех-Монголын худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танд хамт олныхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

Pas.mn