Мэдээ

ШИЛДЭГ 5 БАЙГУУЛЛАГЫН НЭГЭЭР ШАЛГАРЛАА.

4 сарын 25, 2021

ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ “ХАМГААС ТҮРҮҮНД ХАБЭА" УРИАТАЙ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛААРАА ДҮГНЭГДЭЖ ШИЛДЭГ 5 БАЙГУУЛЛАГЫН НЭГЭЭР ШАЛГАРЛАА.

МБСҮМАЗТөвөөс Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт 4 дүгээр сарын 1-28-ны өдрүүдэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2021” аян “Хамгаас түрүүнд ХАБЭА” уриатай боллоо .

Аяны хүрээнд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дадал хэвшлийг сайжруулах хүрээнд хууль журмын хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан” бэлтгэж буй сургалтын байгууллагын сургалт, үнэлгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор 5 удаагийн сургалт хэлэлцүүлэг улсын хэмжээнд зохиодсон

Pas.mn