Мэдээ

Цахим сургуулийн системийг нэвтрүүллээ.

11 сарын 28, 2020

Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь "Цахим сургуулийн систем"-ийг нэвтрүүллээ. Тус систем нь сургалтын алба, багш, суралцагч, эцэг эх, номын сан, санхүү гэх мэт сургуулийн бүхий л хэрэглэгчдийг хамарсан томоохон систем юм. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, цахим хичээлийг түгээх, үнэлэх, хянах, цахим хичээлийн сан бүрдүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй систем юм. Монгол улсад "Сovid 19" цар тахлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа энэ цаг үед Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь сурагчдад цахим хичээлийг тус системээр түгээж эхэлж байгааг дуулгахад таатай байна.

Цахим системийг хөгжүүлэгч ҮУПК-ийн  мэдээллийн технологийн багш  Э.Түвшин

Цахим сургуулийн системийн линк: www.hicheel.pas.mn

Pas.mn