Мэдээ

Мэргэжил дээшлүүлэх дадлага сургалтад хамрагдлаа

10 сарын 28, 2019

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуульд манай сургуулиас Цахилгааны засвар үйлчилгээ (9 оюутан), Компьютерийн засвар үйлчилгээ (6 оюутан), Автын засвар үйлчилгээ (13 оюутан) болон Гагнуур (1 оюутан)-ын чиглэлээр суралцаж буй 29 оюутан 1 багшийн хамт 2019 оны 10 дугаар сарын 20-27-нд мэргэжил дээшлүүлэх дадлага сургалтад хамрагдаад ирлээ. Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургууль нь ӨМӨЗО-доо хоёрдугаарт, БНХАУ-даа 40 дүгээрт эрэмбэлэгддэг, 1700 багш, 22000 оюутантай томоохон сургууль юм.

Pas.mnPas.mn