Мэдээ

Дэвжээ тэмцээн зохион байгуулагдлаа

12 сарын 05, 2023

”Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр”-ийг тэмдэглэхийн ач холбогдол, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үедээ мэдүүлэх ҮУПК – багш оюутан суралцагчдад сурталчлан таниулах, суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор 7 тэнхимийн суралцагчдын дунд дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа

Тэмцээний шалгуур:

1. Багуудын мэндчилгээ

2. Багуудын дунд асуулт хариултын тэмцээн

3. Багуудад өгсөн гэрийн даалгавар-

4. Багийн ахлагч нарын дундах асуулт хариултын тэмцээн гэсэн 4 төрлөөр явагдсан ба тэмцээний шүүгчээр Монголын түүх, ёс зан, заншлын багш С.Мөнхсайхан Амьдрах ухаан, хүний хөгжлийн хичээлийн багш Д.Болор-Эрдэнэ Солонгос хэлний багш Э.Цэдэнсодном нар шүүлээ

Тэмцээнд нийт 7 тэнхимийн багш нар, 7 багийн 56 суралцагч оюун билэг, авхаалж самбаагаа сорьж идэвхийлэн оролцсоноос багийн дүнгээр Үйлдвэрлэлийн тэнхим 1-р байр- өргөмжлөл мөнгөн шагнал Техник технологийн тэнхим 2-р байр- өргөмжлөл мөнгөн шагнал Хүмүүнлэгийн ухааны тэнхим 3-р байр – өргөмжлөл мөнгөн шагналыг тус тус хүртлээ

Идэвхи санаачлагатай оролцсон нийт оюутан, суралцагчдадаа талархал илэрхийлж цаашдын сурлагын өндөр амжилт хүсье

Pas.mn