Мэдээ

UNIVERSAL-Z номын клубын ээлжит үйл ажиллагаа болж өндөрлөлөө

4 сарын 21, 2023

UNIVERSAL-Z номын клубын ээлжит үйл ажиллагаа болж өндөрлөлөө

Тус клуб нь 7 хоног бүр тогтмол хичээллэж хүүхэд бүр өөрсдийн уншиж судалсан номын талаарх сэтгэгдлээ бусадтайгаа нээлттэй хуваалцаж, бие биендээ урам өгч бие биенээсээ зөв үлгэр дуурайлалыг суралцдаг шинэ шинэлэг санаа дэвшүүлэн үйл ажиллагааг төлөвлөдөг сайхан уулзалт болдог

Энэ удаагийн номын клубын уулзалтын онцлог нь МХУЗ- н багш Х.Эрдэнэчимэг хүүхдүүдээр үгийн утгыг тайлбарлах бяцхан уралдаан зохион явуулж мэдлэг сорьсон бас Монгол хэлний мэдлэгээ сайжруулсан сайхан уулзалт болж өндөрлөлөө

Энэхүү номын клубыг удирдан олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа түүх нийгмийн багш Ч.Нямсүрэн багшдаа болон номын клубын суралцагчдадаа амжилт хүсье

Pas.mn

Pas.mnPas.mn