Мэдээ

ГОО ЗАСАЛЧ МЭРГЭЖЛИЙН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

10 сарын 30, 2020

Үйлдвэрлэл үйлчилгээний тэнхимийн “Гоо засалч” мэргэжлийн багш нар санаачлан мэргэжлийн ангийн суралцагчдад зориулсан “Мэргэжлийн уулзалт өдөрлөг” зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт манай сургуулийн бакалаврын боловсролын 2007 оны төгсөгч, UBS телевизийн стилист Д.Ганчимэг уригдан оролцлоо. Өдөрлөгөөр суралцагчдыг мэргэжилдээ илүү дур сонирхолтой болгох, мэргэжлээрээ бахархах, мэргэжилдээ тууштай ажиллах нь ямар ач холбогдолтойг ойлгуулахыг зорьсон үйл ажиллагаа болсон билээ.

Стилист Д.Ганчимэг нь 2011 оноос UBS телевизид ажилласан бөгөөд тайз, дэлгэцийн олон бүтээлд стилистээр ажиллаж ирсэн бөгөөд “Содура”, “Говийн Домог”, “Бүтэн амьдрал” зэрэг бүтээлүүдийг дурьдаж болно.