Мэдээ

үе үеийн төгсөгчдийн волейболын анхдугаар тэмцээн

4 сарын 07, 2023

Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн биеийн тамирын багш, спортын мастер Чулуунбатын Ариунтуяагийн нэрэмжит үе үеийн төгсөгчдийн волейболын анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа

Гутгаар байр эмэгтэй 2014 оны төгсөгчид, эрэгтэй 2022 оны төгсөгчид

Дэд байр эмэгтэй 2017 оны төгсөгчид, эрэгтэй 2014 оны төгсөгчид

Тэргүүн байр эмэгтэй 2021 оны төгсөгчид, эрэгтэй 2018 оны төгсөгчид шалгарч Шилдэг холбогчоор "Нягтлан бодох бүртгэл" мэргэжлийн 2014 оны төгсөгч Г.Баярцэцэг, "Цахим хэрэгслийн засварчин" мэргэжлийн 2022 оны төгсөгч Э.Төртулга, Шилдэг довтлогчоор "Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан" мэргэжлийн 2017 оны төгсөгч Г.Оюунчимэг, "Компьютерын үйлчилгээний ажилтан" мэргэжлийн 2014 оны төгсөгч Б.Үйлс, Тэгш тоглогчоор "Тогоочийн" мэргэжлийн 2021 оны төгсөгч С.Дугармаа, "Орчны дизайнч" мэргэжлийн 2018 оны төгсөгч Б.Батсайхан нар шалгарч, багийн нийлбэр дүнгээр 2014 оны төгсөгчид тэргүүлж 2024 оны төгсөгчдийн тэмцээнийг зохион байгуулах эрхийн эзэн боллоо

Амжилттай оролцсон баг тамирчдадаа болон санаачлан зохион байгуулсан "Цахим хэрэгслийн засварчин" мэргэжлийн 2016 оны төгсөгч Б.Цэрэнбат, Компьютерын үйлчилгээний ажилтан мэргэжлийн 2014 оны төгсөгч Г.Өлзийбаяр, Төгсөгчдийн тэмцээний ажлын хэсгийн хамт олон, Төгсөгчдийн холбоо, Тэмцээнийг ивээн тэтгэсэн нягтлан бодох бүртгэл мэргэжлийн 2006 оны төгсөгч Б.Ууганбаяр, үсчин мэргэжлийн 2019 оны төгсөгч Б.Батмөнх, 2020 оны төгсөгч Б.Батсүрэн, Гоо засалч мэргэжлийн 2005 оны төгсөгч Д.Цолмонжаргал, 2017 оны төгсөгч Ц.Оюун Эрдэнэ, "Чойжин лоунж, чойжин темпле" рестораны ерөнхий захирал Д.Тайван, "Оёдол эсгүүрийн 1978 оны төгсөгч С.Цэрэннадмид, Бэлэг дурсгалын зүйл урлаач мэргэжлийн багш, 2001 оны төгсөгч С.Энхсаруул нарт талархал илэрхийлж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье.

Pas.mn