Мэдээ

СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

3 сарын 17, 2023

ҮУПК-ИЙН “БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛ УРЛААЧ” МЭРГЭЖЛИЙН СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛЖ “MCM” ГРУПП 10 САЯ ТӨГРӨГНИЙ СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

“МСМ” группийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ҮУПК-ийн “Бэлэг дурсгалын зүйл урлаач” мэргэжлийн суралцагчдад зориулж нарийн гар урлалын 10,0 сая төгрөгийн мэргэжлийн багаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах хэрэгслийн хамт хүлээлгэн өглөө

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолд “МСМ” группийн Маркетингийн хэлтсийн захирал Л.Уянга, “Proshack” багаж хэрэгслийн дэлгүүрийн менежер М.Бек, ахлах график дизайнер Д.Чинтулгат, маркетингийн менежер С.Болор, продюсер Н.Мөнх-Од, Proshack дэлгүүрийн худалдааны төлөөлөгч Н.Хосбаяр нар өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж оролцлоо.

Тус үйл ажиллагааны үеэр сургуулийн захирал Д. Буяндэлгэр “MSM” группийн хамт олонд хандаж талархал дэвшүүлж үг хэллээ. Мөн гар урлалын мэргэжлийн багаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах хэрэгслийг хүлээн авахад сургалтын албаны менежер Б.Мядагдбадам, сургалтын арга зүйч И.Оюунчимэг, Д.Одгэрэл, урлагийн мэргэжлийн багш нар оролцлоо

Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье

Pas.mn