Мэдээ

“Ажлын байран дээрх сургалт“-д суралцагчид хамрагдлаа.

10 сарын 16, 2020

 ҮУПК-ийн Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтан мэргэжлийн ангийн суралцагчдыг мэргэшүүлэх, ажил олгогчдын шаардлагад нийцсэн ур чадварт сургах, мэргэжлийн чиг баримжааг олгоход чиглүүлэх, мэргэжилдээ хандах хандлага, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 1,2 курсын нийт 60 суралцагчийг бариста, зочин угтагч, өрөөний үйлчлэгч, хаалгач, тээш зөөгч, зөөгчийн чиглэлээр тус тус “Ажлын байран дээрх сургалт”- д 2020.10.05-2020.10.09 өдөр хүртэл хамрагдлаа.

Сургалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яам , Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвөөс PREMIUM зочид буудалд зохион байгуулсан бөгөөд сургалтад амжилттай оролцсон нийт суралцагчид, багш нар гэрчилгээгээ гардан авлаа.

Pas.mn