Мэдээ

“Оюутан залуусын эвент“ уулзалт арга хэмжээ зохион байгуулагдлаа

12 сарын 01, 2022

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газартай хамтран  "Намайг алгас" ухуулга нөлөөллийн аяны хүрээнд Баянгол дүүргийн 3 хороо "UG-Palace"-ийн танхимд  "Оюутан залуусын эвент" уулзалт арга хэмжээ зохион байгуулагдлаа

 Уг уулзалтаар холбогдох мэргэжлийн байгууллагууд, удирдлага, ажилтнууд, төлөөлөл болон ирсэн суралцагчид оролцож,

  • - Дураараа биш дүрмээрээ
  • - Ятгах тусам нягтал
  • - Яараад яахав дээ
  • - UNFRIEND
  • - 1 хором
  • - Сүүдэр бүү тусга
  • - Ногоон дуу хоолой
  • - Ирлээ явлаа цэвэр
  • - Намайг алгас зэрэг маш олон талт үйл ажиллагаа, аян, арга хэмжээний талаар мэдээ мэдээлэл авлаа

 Энэ үйл ажиллагаанд манай коллежийн 35 суралцагч оролцож, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, архи тамхины хор хөнөөл болон хэлэлцүүлгээс олж авсан бусад эерэг ойлголтын талаар үе тэнгийнхэндээ түгээн дэлгэрүүлэн амьдралынхаа нэгэн зөв хэвшил болгон хэрэгжүүлнэ хэмээн итгэж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугайPas.mn