Мэдээ

“Оёдлын мэргэжлийн хөтөлбөр“ийн баг сургалт зохион байгууллаа.

11 сарын 23, 2022

"Монгол бахархлын өдөрлөг"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Оёдлын мэргэжлийн хөтөлбөр"ийн баг сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар шагайн уутыг уламжлалт зангилаа оёдлоор оёх, уутны уяаны үзүүрт сампин зангидаж, уутан дээрхи Монгол хээг зүү ороох уламжлалт оёдлоор оёулах замаар "Уламжлалт оёдлын арга зүйд" суралцуулан таниулахыг зорилоо. Сургалтанд нийт 20 багш ажилтан хамрагдсан бөгөөд  зүү ороож оёх болон сампинг 2 аргаар зангидаж сурлаа

Сургалт зохион байгуулсан багш нартаа болон идэвхитэй хамрагдсан нийт багш ажилчдадаа талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье

Pas.mn