Мэдээ

Станислав Семенович Иванов айлчлав

11 сарын 14, 2022

Оросын Холбооны улсын дээд боловсролын төсвийн байгууллага, Саха Якут улсын "Арктикийн улсын Соёл урлагийн дээд сургууль"-ийн захирал Станислав Семенович Иванов, урлагийн салбарын эрхлэгч Лена, орчуулагч тус сургуулийн монгол оюутан Оргил нар манай сургуульд 2022 11 сарын 12-нд хүрэлцэн ирлээ.

Сургуулийн Сургалтын албаны менежер Б. Мядагбадам, сургалтын арга зүйч Ц. Хулан, урлагийн мэргэжлийн багш нартай сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар, манай сургуулийн урлагийн мэргэжлийн багш, суралцагчдын сургалтууд/ онлайн, мастер сургалт, магистр, докторын чиглэлээр хамтран сургалт явуулах талаар ярилцлаа.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье

Pas.mn