Мэдээ

Улаанбаатар хотын оюутан суралцагчдын аварга шалгаруулах тэмцээн

11 сарын 13, 2022

2022 оны 11 сарын 12, 13-ны өдрүүдэд Мэргэжлийн Боловсрол Сургалтын Байгууллагын Улаанбаатар хотын оюутан суралцагчдын аварга шалгаруулах Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн нэрэмжит волейболын тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 13 нийт 29 багийн 500 гаруй суралцагчид оролцож амжилттай явагдаж өндөрлөлөө

 Бүх нийтийн эрүүл мэнд, бие бялдрын боловсролыг дэмжих, МБСБ-ын суралцагчдын волейболын спортын ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан тэмцээнд:

Эрэгтэй волейболын төрөлд:

  • I байрт Д.Даваасан дасгалжуулагчтай Барилгын Политехник Коллеж алтан медаль,
  •  II байрт Ч.Ариунтуяа дасгалжуулагчтай Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж мөнгөн медаль,
  • III байрт Б.Адъяасүрэн дасгалжуулагчтай Хүнс Технологийн Политехник Коллеж хүрэл медаль,

Эмэгтэй волейболын төрөлд:

  • I байрт Ч.Ариунтуяа дасгалжуулагчтай Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж алтан медаль,
  • II байрт Б.Адъяасүрэн дасгалжуулагчтай Хүнс Технологийн Политехник Коллеж мөнгөн медаль,
  • III байрт Д.Нэргүйбаатар дасгалжуулагчтай Монгол Солонгосын Политехник Коллеж хүрэл медаль,
  • Эрэгтэй шилдэг тоглогчоор: Барилгын Политехник Коллежийн суралцагч Б.Энхбаяр,
  • Эмэгтэй шилдэг тоглогчоор: Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн суралцагч Б.Энхжаргал,
  •  Шилдэг дасгалжуулагчаар: Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн багш Ч.Ариунтуяа нар шалгарлаа.

 Тэмцээнд “Baby one more time” дуугаар үсчин 1в ангийн суралцагч Э.Анужин, агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан 1в ангийн суралцагч О.Чинболор, гоо засалч 1в ангийн суралцагч П.Хатанбаатар нар мэндчилгээ дэвшүүллээ

Хамтран ажилласан нийт сургуулийн багш ажилтнууд, оюутан суралцагчдадаа талархал илэрхийлье

Pas.mn