Мэдээ

сургалт зохион байгууллаа.

10 сарын 24, 2022

Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч сургалт зохион байгууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд, тэр дундаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг танилцуулах мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор "Бизнес санаа ба гарааны бизнес", "Хөгжлийн шийдэл", "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн танилцуулга", "Ажлын дадал, туршлага эзэмшүүлэх, үйлчилгээний талаар залуучуудад чиглэсэн зөвлөгөө мэдээлэл", "Ажлын байран дах эерэг харилцаа хандлага, төлөвшил, мэргэжлийн ёс зүй" зэрэг сэдвийн хүрээнд нийт төгсөх ангийн суралцагчдын дунд сургалт зохион байгууллаа.

Хамтран сургалт зохион байгуулсан СБД, ХХҮХ-ын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих албаны хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье

Pas.mn