Мэдээ

Үндэсний аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээн

10 сарын 20, 2022

Үндэсний аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнд үсчний мэргэжлээр амжилттай оролцов.

Орхон-Уул аймгийн Эрдэнэт хотод болсон үсчин, гоо засалчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний аварга” шалгаруулах 25 дахь удаагийн уралдаанд “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь амжилттай оролцож дараах амжилтыг үзүүллээ. Үүнд:

-“Эмэгтэй салон тайралт” төрөлд, үсчин 3б ангийн суралцагч Б.Сувд-Эрдэнэ тусгай байр,

- “Эмэгтэй урт үсний сүлжээс” төрөлд, үс заслын технологич 2а ангийн суралцагч Л.Хүслэн хүрэл медаль,

- “Бэлэн бүтээл” уран сэтгэмжийн төрөлд үс заслын технологич 2а ангийн суралцагч М.Батхүү алтан медаль, Б.Номин мөнгөн медалыг тус тус хүртэж амжилт үзүүллээ.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт багш, суралцагч нартаа халуун баяр хүргэе

Pas.mn