Мэдээ

“Англи хэлний улсын XIX“ олимпиадыг амжилттай зохион байгууллаа.

5 сарын 13, 2022

"Англи хэлний улсын XIX" олимпиадыг амжилттай зохион байгууллаа.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, суралцагчдын "Англи хэлний улсын XIX олимпиад" 2022 оны 05 сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Уг олимпиадад нийт 23 МСҮТ, ПК-оос 32 багш, 52 суралцагч амжилттай оролцсоноос:

Багш нарын төрөлд:

-Тэргүүн байр: Улаангом ПК-ийн багш Л.Ууганцэцэг

-Дэд байр: ТТПК-ийн багш Д.Аяжан

-Гутгаар байр: ҮУПК-ийн багш Ж.Лосолмаа

-Тусгай байр: Дархан Уул "Уул уурхай Эрчим хүч" ПК-ийн багш Б.Өнөрбаян нар тус тус шагналт байранд шалгарсан бол

Суралцагчдын төрлөөр:

-Тэргүүн байр : ҮУПК-ийн суралцагч З.Билгүүн

-Дэд байр: Монгол солонгос ПК-ийн суралцагч Г.Монголбаяр

-Гутгаар байр: Монгол солонгос ПК-ийн суралцагч У.Түмэндэмбэрэл

-Тусгай байрт: Орхон МСҮТ-ийн суралцагч Б.Даваажав, ТТПК-ийн суралцагч Б.Илүү-Эрдэнэ нар шалгарлаа.

Олимпиадад амжилттай оролцсон багш, суралцагчдадаа маш их баярлалаа. Цаашдын ажил, үйлс, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе 

Pas.mn