Мэдээ

“Мэргэжил бүхэн сайхан“ нээлттэй өдөрлөгийн 2 дахь өдөр амжилттай болж өнгөрлөө.

5 сарын 06, 2022

"МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

БШУЯ, БЕГазраас санаачлан Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт ПК, МСҮТ-ийн “Нээлттэй өдөрлөг” зохион байглуулах чиглэлийн дагуу "Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж" нь ”Нээлттэй өдөрлөг”-ийг 2 дахь өдрөө зохион байгуулав.

- Ерөнхий боловсролын 21 сургуулийн 37 бүлгийн 638 суралцагч манай сургуулийн үйл ажиллагаа болон сургалтын орчин, мэргэжлийн анги танхимтай танилцлаа.

-  “Найзаа уръя” ажлын хүрээнд манай суралцагчид өөрийн найз нөхөд, танилаа урьж сургуулиа танилцуулсан ба 150 зочин ирж сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

 - Хувцас дизайн, үсчин, гоо заслын мэргэжлийн үзүүлбэрийг нийт ирсэн зочин төлөөлөгчдөд үзүүлсэн нь ирсэн зочдод маш өндөр сэтгэгдэлтэй төрүүлсэн байна.

 -  “Дүрслэх урлагийн музейн” захирал, урлаг судлалын доктор, уран бүтээлч Пүрэвсүхийн Байгаль шилдэг төгсөгчдийн төлөөллөөс үсчний мэргэжлээр МУ-ын “Мастер үсчин “Хулан” салоны захирал А.Хулан, оёдлын мэргэжлээр шилдэг дизайнер “YUMONZ “брендийг үүсгэн байгуулагч Г.Нямгэрэл нар тус тус оролцож нийт 14 мэргэжлийн 190 суралцагчай уулзалт хийлээ.

Сургуулийн маань түүхийн хүрд тасралтгүй эргэж, эрдмийн их ариун үйлс дэлгэрч, гэгээн алдар нь мөнхөд бадраг

Pas.mn